Ц.Наран-Эрдэнэ: Ангиографийн аппаратны тусламжтайгаар судсан дотуурх мэс засал ажилбарыг хийх бүрэн боломжтой

2022 оны 2 сарын 17

Arslan.mn

Өнгөрөгч 2021 онд Орхон аймгийн БОЭТ Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр Ангиографийн аппараттай болсон. Энэ талаар Орхон аймгийн БОЭТ-ийн судсан дотуурх оношилгоо, эмчилгээний эмч Ц.Наран-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тархины судас буюу цус харвалтууд, зүрхний хурц ишеми өвчин буюу шигдээс, титэм судасны гажгууд, захын судас, мөн төрөл бүрийн хавдрын үед илэрч байгаа хүндрэлүүдийг цус алдалтаас сэргийлэх гэж бид өвчтөнүүдээ Улаанбаатар хотруу явуулдаг байсан.Монгол улсын эрүүл мэндийн талаар баримталж буй бодлого бол Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж бүс нутгийн хөгжлийг нэмэгдүүлж эрүүл мэндийн салбарын хөгжлийг хүртээмжтэй, чанартай болгох санал санаачлагыг Эрүүл мэндийн яам гаргаж ажилласан. Энэ санал санаачлагыг дэмжиж манай эмнэлэг орон нутгын удирдлагуудтайгаа хамтран төсөл бичиж ажилласан. Төслийн хүрээнд 2021 онд бид  анх удаа Бүсийн оношилгоо эмчилгээний төвдөө ангиографийн аппараттай болсон. 

Бид жилдээ 2500 орчим иргэнийг Улаанбаатар хотруу явуулдаг байсан бөгөөд түүний 80 орчим хувь нь зөвхөн энэ ангиографийн оношилгоо, эмчилгээтэй холбоотой асуудал байсан. Ангиографи гэдэг аппаратыг зөвхөн зүрхнийх гэж үзэж болохгүй.

Судас хаана байна тэр болгонд ангиографийн аппаратны тусламжтайгаар очиж судсан дотуурх мэс засал ажилбарыг хийх бүрэн боломжтой.

Судсан дотуурх оношилгоо эмчилгээ нь маш олон давуу талтай. Өмнө нь зүрхний ишеми буюу шигдээсийн үед цээжний хөндийг бүрэн нээж зүрхэн дээр хиймэл судас залгах мэс заслыг хийдэг байсан бол орчин цагийн анагаах ухааны нэг том дэвшилтэт арга нь судсан дотуурх мэс заслын арга юм.

Энэ мэс засал нь нэгдүгээр өвдөлтгүй, хоёрдугаарт айхтар том шарх үүсдэггүй, гуравдугаарт судсан дотуур ариун нөхцөлд явагддагаараа онцлогтой. Мөн өвчтөний эдгэрэл буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 100 хувь сэргэдэг давуу талтай.

Аливаа нэг судасны бөглөрлүүд хоёр цагаас дээш хугацаанд удаад эхлэхээр эд эрхтэнд эргэшгүй бүтцийн өөрчлөлтүүд, үхжилтүүд бий болдог. Тэгэхээр хэдий чинээ хурдан хугацаанд оношлогдоно төдий чинээ өвчтөний сэргэлт  хурдан, эмчилгээний үр дүн сайн байж  хөлөмөрийн чадвар алдалт гэдэг байхгүйтэй адил болж байгаа юм. 
Одоогийн байдлаар насны бүлгээс болон хөдөлмөрийн чадвар алдалтаас хамааруулаад иргэн төлөх төлбөр нь харьцангуй өөр өөр байдаг. Тухайлбал хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн эх, тэтгэврийн ахмадууд үнэ төлбөргүй уг эмчилгээ, оношилгоонд хамрагдах боломжтой. Хөдөлмөрийн насны хүмүүс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөг учраас даатгалаасаа тодорхой хэмжээнд хөнгөлөлт эдлэж үлдсэн төлбөрийг өөрөө нэмж төлдөг." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634613
0 эможи

ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up