ЭМЯ: 11 аймагт дурангийн оношилгооны аппарат, үзлэгийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй кабинет байгуулна

2022 оны 2 сарын 13

Arslan.mn

Эрүүл  мэндийн сайд С.Энхболд өчигдөр Төв аймагт ажиллажээ. Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийх Дэмжих төвийг байгуулна. Төвийн барилгыг засаж эхэлжээ.

Төв аймагт болон нийт 11 аймагт дурангийн оношилгооны аппарат, ходоод, уушги, нүд, шүд, чих, хамар, хоолой, мэдрэл, эмэгтэйчүүдийн үзлэгийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий кабинетууд байгуулна. Ингэснээр орон нутгийн иргэд Улаанбаатарт ирж, эрүүл мэндийн нарийн шинжилгээ, үзлэгт хамрагддаг байдлыг халах юм байна.

Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хот хөдөөгийн ялгааг арилгахаар ажиллана гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634451
0 эможи

ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up