Ачааны машинаас унаж гэмтсэн иргэнд нисдэг тэргээр тусламж үзүүллээ
2022 оны 2 сарын 13
Өмнөговь аймагт том оврын ачааны машины ачаан дээрээс унасан гавал тархи, хүзүү нуруу, нугасны хавсарсан хүнд гэмтэлтэй 58 настай иргэнийг нисдэг тэргээр нийслэлд тээвэрлэн авч ирлээ.
Тодруулбал, ГССҮТ-ийн Хүзүү нурууны гэмтэл согогийн тасгийн эрхлэгч Л.Бат-Эрдэнэ өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж, нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлэгт хүргэлээ.
ГССҮТ амралтын өдрүүдээр ч алсын дуудлагыг нисдэг тэргээр үзүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
2
634449
6 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс