ЭМЯ: Төв аймгийн нэгдсэн эмнэлэг 64 зүслэгтэй компьютер томографийн аппараттай БОЛЛОО
2022 оны 2 сарын 11
ЭМЯ-наас улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг сайжруулах ажлын хүрээнд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт 64 зүслэгтэй компьютер томографийн аппарат нийлүүллээ. Ингэснээр тус эмнэлэг энэхүү аппаратаар өдөрт 50-60 хүнийг оношлох боломжтой болж байгаа юм.
“Хүнд өвчтөнийг хугацаа алдахгүй оношилж, эмчилгээний шийдлийг гаргах боломж нээгдлээ. Өмнө нь орон нутгийн иргэд нарийн оношилгоо хийлгэх гэж Улаанбаатар руу явдаг, тэр хэрээр иргэдэд эдийн засгийн дарамт үүсдэг байв” хэмээн тус эмнэлгийн дарга Н.Энхтайван ярилаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
634419
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс