ЭМЯ: Улаанбаатарт 602, орон нутагт 628 тохиолдол PCR-аар батлагдаж, гурван иргэн энджээ

2022 оны 2 сарын 10

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,230 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 454,112 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 628 нь орон нутагт
  • 602 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Уг өвчний улмаас 61-80 гаруй насны гурван иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар нийтдээ 2,065 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,800 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21,606 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн - 1,462
  • Хүндэвтэр - 3,703
  • Хүнд - 582
  • Маш хүнд – 53  хүн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634389
0 эможи

keyboard_arrow_up