Д.Булган: Ковид-19 халдварын дараа нүдэнд цус хурах, бүрэлзэх шинж тэмдэг илэрч байна

2022 оны 2 сарын 10

Arslan.mn

 Улсын нэгдүгээр төв эмнэлгийн  Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч Д.Булган "Ковид-19" халдварын үед цусны бүлэн үүсэх шалтгаан болон хэрхэн сэргийлэх талаар өвдөөд эдгэсэн иргэдэд сэрэмжлүүлэг болгож мэдээлэл өглөө.

Ковид-19 халдвар нь амьсгалын дээд замыг гэмтээж, улмаар цусны бүлэн үүсгэх эрсдэлтэй. Бүлэн үүснэ гэдэг нь бүх эрхтэн системийн нарийн хялгасан судаснууд бүлэн үүсэж бөглөрөх үзэгдлийг хэлнэ. Халдварын улмаас цусны урсгал өөрчлөгдөх, судасны хана гэмтэх, цусны зуурамтгай чанар ихсэх, бүлэгнэлтийн хүчин зүйлүүд хэт идэвхжих зэрэг өөрчлөлт гарна. Мөн ковид-19 халдвар аваад эдгэрсний дараа хүний биед олон шинж тэмдэг өөрчлөлтүүд илэрч байна.

Үүнд:

  • Хараа муудах
  • Нүд бүрэлзэх
  • Нүдэнд цус хурах
  • Бөөрний хялгасан судсанд бүлэн үүссэнээс болж шээсний гарц багасах
  • Хавагнах
  • Цустай шээх
  • Арьсаар юм туурах
  • Хөхрөх
  • Зүрх дэлсэх зэрэг шинж илэрнэ.
  • Судсанд бүлэн үүссэнийг дараах шинж тэмдгээр мэднэ.

Судсанд бүлэн үүсэх үеийн шинж тэмдэг:

  • Цустай ханиалгах
  • Зүрхний хэм алдах
  • Амьсгал давчдах
  • Ханиах, гүнзгий амьсгал авах үед цээжээр хатгуулах

Дээрх шинж тэмдгээс гадна толгой эргэх, ухаан алдах, хамраас цус гараад тогтохгүй байгаа тохиолдолд заавал эмчид хандаж үзүүлэх шаардлагатай.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
634381
4 эможи

keyboard_arrow_up