Б.Болдсайхан: Киргизэд гурван настай хүүгийн зүрхийг 80 минут зогсоож хагалгаа хийлээ
Б.Болдсайхан тэргүүтэй зүрхний эмч нарын баг Кыргызстан улсад хүүхдүүдэд зүрхний мэс засал хийсэн талаар тус улсын "Вечерний Бишкек" хэвлэл мэдээлжээ.
Тус хэвлэлд "Монголын "Хязгаараас чинад" хүмүүнлэгийн багийнхан Кыргызстанд сайн үйлсийн аян өрнүүлэхээр хүрэлцэн ирлээ. Энэ тухай Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайдын яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн талаар бид өмнө мэдээлж байсан.
Тэгвэл энэ талаар Б.Болдсайхан эмч "Тетрадо Фалло + нэмэлт дээд хөндий вен, хуучин тавьсан шунт хаах, хоёр сантиметр ховдол хоорондын маш төвөгтэй байрлалтай цоорхойг хоёр талаас нөхөх, баруун ховдлын гарах хэсэг, уушгины артерт том нөхөөс тавих, баруун ховдлын гарах хэсгийн булчингуудыг авч 0.3мм-ийг 1.2 см болгож өргөсгөх, гурван хавтаст хавхлага засах гээд нэлээд төвөгтэй хүнд хагалгааг 10 килограмм жинтэй хүүгийн зүрхийг 80 минут зогсоож хийлээ. Хагалгааны дараа зүрх өөрөө сайн сэргэж ажиллаж эхэлсэн" гэжээ.