Өнгөрсөн хоногт 570 хүн коронавирусээр халдварлажээ
2022 оны 2 сарын 05
Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 570 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 366 нь Улаанбаатарт, 204 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 55 тохиолдол Орхон аймагт батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас дөрвөн хүн нас баржээ. Одоогоо манай улсад уг өвчнөөр 2049 хүн эндээд байна.
Өнөөдрийн байдлаар 6499 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 615 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 71 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай 32 677 хүн байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
634234
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс