​Вакцингүй болон 0-4 насны хүүхдүүд Омикроноор хүндэрч байна

2022 оны 1 сарын 24

Монгол Улсад батлагдаж нийт буй тохиолдлын 80-90 хувь коронавирусийн Омикрон хувилбараар халдварлаж, хүн амын дунд том давлагаа үүссэнийг ЭМЯ, ХӨСҮТ-ээс анхааруулж байна. Хэдий Омикрон хувилбар нь халдварлах чадвар өндөр ч хоруу чанар бага, богино хугацаанд эдгэрч байгаа статистик бий. Гэхдээ вакцинд огт хамрагдаагүй, архаг хууч өвчтэй, бага насны хүүхдүүд хүндээр өвчилж байгааг улаан бүсэд ажиллаж буй эмч нар анхааруулж байна.  Мөн олон улсын судалгаанууд ч вакцингүй хүүхдүүд, ялангуяа бага насныхан хүндэрч байгаа үр дүн гарчээ. Жишээ нь, Омикрон хувилбар анх бүртгэгдсэн Өмнөд Африкт хүндэрч эмнэлэгт хэвтсэн 5-17 насныхан Дельта хувилбарын үеийнхээс 25 хувиар илүү байсан байна. Түүнчлэн, 0-4 насныхны өвчлөл бүр их, 49 хувиар илүү байсан гэсэн судалгааны үр дүн гарчээ.

Манай улсын хувьд Альфа болон Дельта хувилбарын давлагааны үед халдвар авсан таван хүн тутмын нэг нь буюу 19-20 хувь хүүхдүүд байсан юм. Тэгвэл Омикроны давлагааны үед энэ тоо 21.7 хувь болж өссөн байна. Насны бүлгээр харьцуулбал хүүхдийн нийт өвчлөлийн 26.6 хувь нь 0-4 насны хүүхэд, 46.3 хувь нь 5-11 насныхан байна. Өөрөөр хэлбэл, нийт өвчлөлийн 73 хувь нь вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүд байгаа юм. Тиймээс вакциндаа хамрагдаагүй эцэг эхчүүд бүрэн тунгаа авч, үр хүүхэддээ халдвар тараахаас сэргийлэхийг зөвлөж байгаа юм. 

Эрдэмтэд ковидын эсрэг вакцинд хамрагдаагүй хүмүүс Омикрон хувилбараар өвчлөх магадлал 100 хувь гэж үзэж байгаа. Харин вакцины хоёр тун вакцин хийлгээд 3-6 сараас дээш хугацаа өнгөрсөн хүмүүсийн 35 хувь, III тунг хийлгээд хоёр долоо хоногоос дээш хугацаа болсон хүмүүсийн 75 хувь нь хамгаалагдаж байна гэх дата бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634010
0 эможи

Рагчаа одмаа
2022-01-24 13:49
Үр дүн гарчээ... Гэж бичиж болох уу. Малаа...
keyboard_arrow_up