ЭМЯ: Нас баралт бүртгэгдээгүй, шинээр 2,089 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдлаа
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,089 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 429,677 болж нэмэгдлээ.
Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, шууд эмчилгээг эхлүүлж байгаа юм.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1,373 нь Улаанбаатар хотод,
- 716 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,021 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,573 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 54,136 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 3,731
- Хүндэвтэр – 6,655
- Хүнд – 1,084
- Маш хүнд - 103 хүн байна.