ЭМЯ: Сүүлийн хоногт халдварын 2656 тохиолдол бүртгэгдэж, нас баралт бүртгэгдээгүй байна

2022 оны 1 сарын 22

Arslan.mn

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 2,656 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдсан болохыг ЭМЯ-наас мэдээллээ.

Эдгээрийн 1,506 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол 1,150 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.

Харин зөөвөрлөгдсөн тохиолдол болон нас баралт бүртгэгдээгүй байна.

Халдварын улмаас 10,547 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 50,640 иргэн гэрийн хяналтад оржээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлын тухайд 3,444 нь хөнгөн, 6,131 нь хүндэвтэр, 879 нь хүнд, 93 нь нэн хүнд байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633979
1 эможи

Bayrmaa
2022-01-22 13:00
1
keyboard_arrow_up