Сүүлийн хоногт 1673 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн эндлээ
2022 оны 1 сарын 17
Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 1673 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1083 нь Улаанбаатар хотод, 590 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд халдварын улмаас нэг хүн нас баржээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7548 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн- 2235
- Хүндэвтэр- 4488
- Хүнд- 773
- Нэн хүнд 52 хүн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
633820
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс