Иргэн Г.Б: Сүрьеэ эдгэрдэг өвчин. Гэхдээ ойр тойрны хүмүүсийн гадуурхалд өртөх хамгийн хэцүү байсан

2021 оны 11 сарын 16

Arslan.mn

Бидний сүрьеэгээр өвчлөөд эдгэрсэн иргэдийн талаарх сэтгэгдэл, ярилцлагын шинэ ярилцлага хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаад иргэн Г.Б оролцож байгаа бөгөөд тэрээр хоёр удаа уушгины сүрьеэгийн идэвхтэй хэлбэрээр өвчлөөд эдгэрсэн юм.

-Сайн байна уу, Өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө бидэнд яриа өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа.

-Сайн байна уу.

-Таны хувьд хоёр удаа идэвхтэй сүрьеэгээр өвчилсөн. Өвчний явцын талаар бидэнд ярьж өгнө үү?

-Би сүрьеэгээр 2 удаа өвчилсөн 2012 онд анх сүрьеэгээр өвчилснөө мэдээд эмчилгээ хийлгүүлээд 24 сарын дараа эдгэрсэн. Тэгээд жил гаруйн дараа дахин бие өвдөөд шинжилгээ хийлгүүлсэн чинь дахин өвчилсөн байсан. Дахин шинж тэмдэг илрэхэд илүү хүндэрч өвчилсөн. Ерөнхийдөө дахиж өвчилчхөд сэтгэл санаа хүртэл маш хүнд байсан.

-Эмчилгээний явцад ямар нэг гаж нөлөө илэрч байсан уу?

-Эхний удаад эмийн гаж нөлөө харьцангуй бага байсан. Эмчийнхээ заавраар, зөвлөгөө, дэмжлгээр эмчилгээгээ сайн хийлгэсэн. Гэвч хоёдахь удаагийн өвчлөл дээр эмийн хордлогод их орсон. Үүнээс гадна илүү хүнд өвчилж олон сарын турш хэвтрийн эмчилгээнд байсан. Толгой байнга өвдөж, хоолонд дургүй болж их турсан. энэ үед сэтгэлзүйчийн зөвлөгөө ч бас авсан. Тэр зөвлөгөөнүүд нь эмчилгээгээ тууштай үргэлжлүүлэхэд маань ч мөн их нэмэр болсон. 

-Гэртээ хэдүүлээ амьдардаг вэ?

Би нөхөртэйгээ амьдардаг. Анх оношлогдоход эмч нар манай нөхрийг мөн шинжилгээ өгөхийг хүссэн. Тухайн үед болон хоёр дахь удаагаа өвдөхөд нөхөр мөн шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. 

-Гэр бүлийн хүмүүсээс болон бусад хүнээс ялгаварлан гадуурхалд өртөж байсан уу?

-Эмчилгээний явцад нөхрийн маань дэмжлэг маш их байсан. Өдөр бүр эмийн бүртгэл хөтлөөд хоол цай, халамжаар тэтгэж байсан. Харин хамаатнууд маань миний өвчилсөн гэдгийг мэдсэн байсан тул ичгэвтэр байдалд орсон. Эдгэрээд хамаатнуудтайгаа уулзахад бүгд л цэрвэсэн, дөлсөн байдалтай байсан нь надад их хүнд туссан. Сүрьеэ эдгэрдэг өвчин шүү дээ. Тэгтэл эдгэрсэн хойноо тийм гадуурхалд өртсөн. Тиймээс нийт хүмүүст сүрьеэгээр хэн ч өвчилж болно. Битгий ялгаварлан гадуурхаарай гэж хэлмээр байна. 

-Баярлалаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633801
0 эможи

keyboard_arrow_up