Иргэн Т.А: Сүрьеэгийн менингитээр өвдсөн бол эмээ урт хугацаагаар тууштай уух ёстой

2021 оны 10 сарын 04

Arslan.mn

Би сүрьеэгээр 2012 оны намар өвдсөн. 2005 онд циркэд эргэлт хийж байгаад унаж нугасандаа гэмтэл аваад тэрнээс хойш дархлаа маань унаж эхэлсэн бөгөөд нилээн их ядрах болсон. Үүнээс хойш 2012 онд гэнэт ухаан алдаж унасан. Ухаан алдсан тул оношоо олохоор эмнэлгээр их явсан. Хамгийн сүүлд нь онош маань халдварт өвчин буюу сүрьеэгийн менингит болж таарсан. Эмчлүүлээд 11 сард эчмилгээний үр дүн сайн болж хөл дээрээ босоод явж байгаад дахиж ухаан алдаж унаад 36 хоног ухаангүй хэвтэрт байсан гэсэн тэрийгээ нээх санадаггүй ерөнхийдөө 8 сарын хугацаанд эмчлүүлээд гэртээ гарсан.

Ер нь менингитээр өвдсөн хүн чинь эмийг урт хугацаагаар уух ёстой байдаг. Миний хувьд нэг ч өдөр эмээ тасалдуулж байгаагүй хийх ёстой бүх зүйлээ хийж байсан. Тэрний хүчинд одоо бүрэн эдгэрсэн.

Би чинь өөрөө архи, тамхи хэрэглэдэггүй тэрэндээ ч эмчилгээ эмийн үйлчлэл маш сайн авч байсан юм болов уу гэж боддог. Тухайн эмнэлэгт ажиллаж байсан эмч нартаа маш их баярладаг.  Маш сайн эмчилгээ хийж өгсөн бараг тэрнээс хойш би ханиад ч хүрээгүй. Сүрьеэгээр өвчилсөн хүмүүстээ хандаж хэлэхэд эм тангаа таслалгүй, цаг тухайд нь өдөр бүр мартахгүй уух хэрэгтэй. Тэгж байж үр дүнтэй эмчилгээ болно шүү гэх захиж хэлмээр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633798
0 эможи

keyboard_arrow_up