УНТЭ Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг "Салбарын Хөгжилд Хамтдаа" уриан дор өмнө нь Баянхонгор, Багануур, Төв, аймгийн нэгдсэн эмнэлэг болон Өмнөговь, Өвөрхангай аймгийн БОЭТ-тэй хамтран ажиллаж, дэмжин тусалж байсан бол энэ удаа Орхон аймгийн БОЭТ-тэй хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Хамтын ажилгааний гэрээнд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал, Орхон аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн захирал Ц.Наран-Эрдэнэ нар гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн хүн амын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, төвлөрлийг бууруулах, Орхон аймаг дахь БОЭТ-ийн төрөлжсөн мэргэжлийн эмч, сувилагчийг чадавхижуулах, зөвлөн тусалж дэмжлэгт үйл ажиллагаагаар хангах, оношилгоо, эмчилгээний шинэ арга аргачлалыг тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх, гүйцэтгэлийн санхүүжилтийн ололт амжилтаас харилцан туршлага солилцох зэрэг ажлуудыг төлөвлөн хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.