Өвчтөн Б: Ургамал тангаар сүрьеэг “эмчлэх“ боломжгүй гэдгээ сайн ойлгосон

2021 оны 10 сарын 15

Arslan.mn

- Сүрьеэ өвчнөөр өвчилсөн гэдгээ хэрхэн мэдсэн бэ?

- Анх бол ханиад гээд л яваад байсан. Сүүлдээ маш их ханиагаад ханиад хүндрээд тураад, харлаж эхэлсэн. Нилээн хүндэрсний дараа эмнэлэгт очсон. Хаанаас авсан нь тодорхойгүй, агаар дуслын замаар дамжлаг учраас автобусанд явж байгаад эсвэл халдвартай цэрний хажуугаар ч гарахдаа ч  авсан байх боломжтой.

- Яагаад сүрьеэгийн шинжилгээ өгөхөөр болсон бэ? Ямар шинж тэмдэг илэрч байсан бэ?

- Аймар мэдэгдэхүйцээр тураад , ядраад сүүлдээ бүр хэвтэрт орсон. Цээж хүржигнээд эхэлсэн. Хамгийн сүүлд маш өндөр халуурч  эхэлсэн. Тэгээд эмнэлэг явсан.

- Сүрьеэгийн эмчилгээ хийлгээд хэр удаж байна вэ?

- Эмэнд дасалтай хүнээс халдвар аваагүй бол сүрьеэгийн  эмчилгээг  6 сар хийлгэдэг.

- Та дундуур нь уламжлалт эмчилгээ хийлгэж байсан гэж байсан тэр талаараа ярьж хүмүүст сэрэмжлүүлэг өгнө үү?

- Сүрьеэ өвчин бол 6 сардаа бүрэн эдгэрдэг өвчин. Миний хувьд чихрийн шижин өвчин давхар хавсарсан. Тэгээд  эмний үйлчилгээ буурч байсан.  6 сар эм уугаад сүүлдээ бүх эмэндээ дасаад нэмж эм уугаад дотор муухайраад өөр арга хайж эхэлсэн юм. Тэр нь  уламжлалт эмнэлэг байсан тэгээд бүх эмээ зогсоогоод  ургамлын гаралтай уламжлалт эм ууж эхэлсэн нь хүндрэх шалтгаан болсон.  Тан уугаад уушги маш их сэдэрсэн. Ургамал тангаар сүрьеэг эмчилнэ гэж байхгүй шүү гэж л хэлмээр байна.

- Сүрьеэтэй өвчтөнд хандаж юу гэж хэлмээр байна?

- 6 сар гэдэг нь 180 хоног 180 ш эм ууна гэж бодно. Энэ хооронд эмээ тасалсан бол уух өдөр нь хойшлоод л байна гэсэн үг юм.  Эм уугаагүй өдөр сүрьеэгийн бактери хоёр дахин үржээд явдаг л гэж хэлмээр байна. Эмээ таслахгүй гүрийгээд 6 сар уухад л эдгэрэх бүрэн боломжтой өвчин шүү л гэж хэлмээр байна.

- Ар гэрийн туслалцаа хэр нөлөөтэй вэ?

- Эцэг, эх, гэр бүлийн гишүүдийн оролцоо маш чухал. Жишээ нь эмээ цаг тухайд нь ууж байна уу гэдгийг хянах,  сэтгэл санаагаар нь дэмжиж хоол, цай, ажил амралтыг нь зохицуулахад анхаарал хандуулах хэрэгтэй.

- Баярлалаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633758
0 эможи

keyboard_arrow_up