Иргэн Х: Сүрьеэгийн эмээ таслах нь эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдөх эрсдэлтэй тул эмээ тогтсон цагтаа уулгахад нь анхаарч байна

2021 оны 10 сарын 23

Arslan.mn

Баянзүрх дүүргийн .. -р хорооны иргэн Х нь 24 настай хүүтэйгээ амьдардаг бөгөөд хүү нь сүрьеэгээр өвчлөөд дөрвөн сар болж байна. Иргэн Х-ээс хүүгийнх нь биеийн байдал болон эмчилгээний явцад юуг анхаарах талаар тодрууллаа. 

Сүрьеэгийн эмчилгээнд хэрхэн хамрагдаж байна вэ?

Манай хүү сүрьеэгээр өвчлөөд дөрвөн сар болж байна.  Өвчилсөн цагаас нь хойш бид ХӨСҮТ-ийн сүрьеэгийн эмч болон дүүргийнхээ сүрьеэгийн эмчтэй тогтмол холбоотой байх болсон. Одоогоор гэрийн эмчилгээнд байгаа.  Эмийг гэрээр уулгах явуулын баг манайд өдөр болгон тогтмол ирж, эм болон шаардлагатай зүйлсийг авчирч өгдөг.

Танайх хэдэн гэр бүлийн гишүүнтэй вэ?

Би хүүтэйгээ хоёулаа амьдардаг. Хүү маань сүрьеэтэй болсон гэхэд надаас мөн шинжилгээ авсан. Хариу нь сөрөг гарсан.
Таны хувьд ажил эрхлэлтээ хэрхэн зохицуулж байгаа вэ?
Би орон нутгаар явж ажилладаг байсан. Хүйтрээд гэртээ байх болсон. Манайх өрхийн болон дүүргийн эмнэлгээс их хол байршилтай байдаг болохоор дүүрэгт ойр ойрхон очиж эмээ авахад их хүндрэлтэй байдаг байсан. Харин ийм нөхцөлд явуулын баг манайхыг сонгон авч өдөр болгон эмээ авч ирээд гэрээр уулгаж байгаад талархалтай байна. 

Хүү нь эмчилгээндээ хэр идэвхтэй хамрагдаж байгаа вэ? Эмчилгээний явцад эмийн гаж нөлөө өгч байна уу?

Сүрьеэгийн эмийг өдөр бүр тогтсон цагт ууна гэдэг нь их хэцүү байсан. Одоогоор манай хүү эмээ цагт нь тогтмол ууж байгаа. Гол нь эмээ таслах юм бол эмэнд тэсвэртэй, цаашлаад хүнд хэлбэрийн сүрьеэ өвчнөөр өвдөх тул эмээ яг тогтсон цагтаа уулгахад нь анхаарч байна. Сүрьеэгийн эмийн гаж нөлөө ихтэй гардаг тул хоол, цайн дээр нь их анхаардаг.

Эмчилгээний  явцад асаргааны тал дээр юунд гол анхаарах хэрэгтэй вэ? 

Гэрээр эмчилгээгээ хийлгэж байгаа тул асаргаа гайгүй болоод л байна. Харин эмчилгээний явцад ажил хийх боломжгүй байнгын асаргаанд байгаа тул гэр бүлийн санхүүд хүндрэл их гарч байна. Хүү маань хэвтрийн дэглэмтэй байх шаардлагатай байгаа тул 24 цагийн асаргаанд байна. Сүрьеэ өвчин эдгэрдэг гэсэн тул хүүгийнхээ эмийг сайн уулгаад хурдан эрүүл болгох авах л хүсэлтэй байна.

Хорооноос ямар нэгэн халамжийн үйлчилгээнд хамрагддаг уу?

Сүрьеэгээр оношлогдоод хүү маань группд орсон. Мөн “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-аас  бидний өмнөөс хөөцөлдөн хүнсний талонд хамруулж өгсөн гээд их тус болж байгаад  их баярлаж байна.

Баярлалаа.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633731
0 эможи

keyboard_arrow_up