Ц.Билэгтсайхан: Нийт 12 сорьцод ОМИКРОН хувилбар илэрлээ

2022 оны 1 сарын 07

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан: Хилийн тандалтын судалгааг арваннэгдүгээр сарын 27-ноос хойш хийсэн. Энэ хугацаанд агаараар 10773 зорчигч ирснээс коронавирусийн 232 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. Бүх зөөвөрлөгдсөн тохиолдлоос түүвэрлэн хувилбарын тандалтын шилгээг хийж байгаа.  Ингэхэд 12 тохиолдол Омикрон болох нь батлагдлаа.

Истанбул-Улаанбаатарын нислэг-1 Бангкок-Улаанбаатарын нислэг-1 Энхийг сахиулагчдаас-10 буюу нийт ОМИКРОН ХУВИЛБАРЫН 12 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЛАА. Омикрон хувилбарыг NJS-ээр шинжилдэг. Ингэхдээ шинжилгээг түүвэрлэж, цөөн тооны сорьцонд хийдэг. Одоогоор PCR-аар омикроны сэжигтэй тохиолдол болсон сорьцыг NJC-ээр шинжлэж байна.

Суданаас 2021.12.29-нд энхийг сахиулагчид ирсэн. 244 энхийг сахиулагчдаас гурван удаагийн шинжилгээгээр 231 тохиолдол эерэг гарсан. Тэднийг 14 хоног тусгаарласан" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
633724
8 эможи

Кк
2022-01-07 12:17
Одоо тэгээд яахав дэ тэртэй тэргүй делтаагаасаа хоруж чанар бага гээд эрдэмтэд хэлээд байхад худлаа вакцинаа шахах гэж хүмүүсийг айлгаж энэ тэр тэртээ тэргүй хувьсан өөрчлөгдөж алга болохгүй өвчин дасан зохицхоос өөр яахав
Зочин
2022-01-07 12:14
Аль эрт алдчаад гадуур хамар битүүрч нус гоожисон ханиад битүү байгаа тэр чинь л омиркон шүү дээ одоо нээх 12 илэрлээ ч гэх шиг хамгийн сүүлд л монголд бүртгэгдэв гэж аль хэдийн ороод ирсэн
keyboard_arrow_up