О.Батбаяр: Монгол Улсын сүрьеэтэй тэмцэх ажил шинэ шатанд гарч байна
Сүрьеэгийн илрүүлэлт, далд халдварын эмчилгээг эрчимжүүлэх талаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Өнөөдөр Монгол Улсын сүрьеэтэй тэмцэх ажил шинэ шатанд гарч байна. Учир нь Монгол Улсад далд сүрьеэгийн эмчилгээ буюу сүрьеэгийн шинэ эмчилгээг анхлан нэвтрүүлж байгаа улс орнуудын тоонд орж байна. ДЭМБ-аас зөвлөсөн уг эмчилгээ нь хүүхэд, насанд хүрэгч , сүрьеэгийн шинж тэмдэг өгөөгүй байгаа халдвар авсан иргэдийг эрт илрүүлж, эмчилгээнд хамруулах шинэ эмчилгээг Монгол Улс эмчилгээнд нэвтрүүлж байна. Коронавирус халдварын дэгдэлт гарах хүртэл сүрьеэгийн өвчлөл нас баралт халдварт өвчнүүдийн нэгдүгээрт жагсдаг, өвчлөл өндөртэй орнуудын тоонд ордог байсан.
Бид далд сүрьеэгийн шинэ эмчилгээг нэвтрүүлж байгаагаараа ямар үр дүнд хүрэх вэ гэвэл сүрьеэгийн тохиолдлыг богино хугацаанд 2-3 дахин бууруулах үр дүнд хүрэх боломжтой. Ази номхон далайн бүсийн орнуудаас эмчилгээг шинээр нэвтрүүлж, дэвшлийг гаргахаар ажиллаж байна. Сүрьеэгийн далд эмчилгээний удирдамж нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан" гэж мэдээллээ.