Ц.Билэгтсайхан: Гаднаас ирсэн хоёр нислэг тутмын нэгд нь зөөвөрлөгдсөн халдвар бүртгэгдэж байна

2022 оны 1 сарын 06

Arslan.mn

Коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, 2022 оны нэгдүгээр сарын 5-ны байдлаар дэлхийн 138 оронд омикрон хувилбарын вирус бүртгэгдээд байна. Шинэ хувилбарын улмаас нас барсан хүний тоо 108-д хүрлээ. Дэгдэлт сүүлийн 24 цагт Европын холбооны Герман, Австри, Норвеги болон Канад, Америкт хамгийн олон тохиолдол хамгийн их бүртгэгдсэн байна. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу манай улс эрсдэлд суурилсан хилийн тандалтын арга хэмжээ авч байна. Бүүстер тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. 2021 оны 11-р сарын 27-ноос хойш 106 нислэгээр 10 мянга гаруй зорчигт ирсэн. Үүнээс зөөвөрлөгдсөн 199 тохиолдол батлагдлаа. Эдгээрийг улс орноор нь танилцуулбал: 

  • Турк- 92 
  • Тайланд- 29 
  • БНСУ- 12 
  • АНУ- 25 
  • Дубай- 11 зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдлаа. 
Дубай, Тайланд, Туркээс ирсэн бүлэг аяллын багийнхнаас халдвар ихээр илэрч байна. Улс орнуудад алдвар өндөр байгаа учир энэ мэт эрсдэлээ тооцож, аяллаа төлөвлөх шаардлагатай байна. Хоёр нислэг тутмын нэгд нь зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байна.

 
Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар нэмэгдэх төлөвтэй байна. Шинэ оноос өмнө өдөрт 200 хүртэл тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн 2-3 өдөрт 400-500 болж хоёр дахин нэмэгдлээ. Энэ хэрээр эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаас  ХӨСҮТ нь 350 ор дэлгэсэн байгаагаас 6 хүний биеийн байдал хүнд байна.   Эмчлүүлэгчдийн тоо сүүлийн хоногуудад өдөр бүр  40-50 нэмэгдэж байна. Улсын хэмжээнд 2843 ковидын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн  1891 нь Улаанбаатарт, 992 нь орон нутагт байна. Халдварын тоо хоёр дахин нэмэгдсэн шалтгаан шалтгаан нь шинэ жилийн баярын бөөгнөрөлтэй холбоотой бөгөөд удахгүй сар шинийн баяр болох тул иргэд олон хүн бөөгнөрсөн газраар аль болохгүй явахгүй байх, зай барих, амны хаалт зүүх зэрэг халдвар хамгааллын дэглэмээ алдахгүй сахихыг зөвлөж байна. 
ЗГ, УОК-иос сайн дурын үндсэн дээр дөрөв дэх тунг хийлгэх тухай тушаал, шийдвэр гаргахаар төлөвлөгдөж байна.   Бид дархлаа тогтоцын судалгааг тогтмол хийж байна.

Тухайлбал, Нийт иргэдийн 70-аас дээш хувь нь Вероселл вакцин хийлгэж, Файзер вакцинаар бүүстер тунг хийсэн. Урьдчилсан судалгаагаар, хоёр дахь тунгийн дараа эсрэг бие 30 АUml хүрсэн бол Файзер вакцинаар бүүст хийхэд үүссэн эсрэг биеийн тоо 339 гаруй байсан бол 2 сарын дараа 125, 4-4.5 сарын дараа 115 болж тогтвортой хадгалдаж байна. Бүүстер тунг хийснээс хойш 2-3 сарын дараа эсрэг биеийн тоо багасаж байгаатай холбоотойгоор сайн дурын дархлаажуулалтыг хийхээр төлөвлөж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633710
0 эможи

keyboard_arrow_up