С.Энхболд: Иргэд сайн дураараа вакцины дөрөв дэх тунг хийлгэж болно

2022 оны 1 сарын 05

Arslan.mn

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

2022 оны нэгдүгээр сарын 4-ний байдлаар омикрон хувилбар 145 оронд бүртгэгдээд байгаа ба 104 хүн нас баржээ. Иргэд вакцины гурван тунгаа хийлгэсэн бол сайн дурын үндсэн дээр дөрөвдүгээр тунгаа хийлгэж болно хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллэж байна. Мөн томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгааг мөн хэллээ. Тиймээс агаар дуслын замаар халдварладаг өвчнүүд ид нэмэгдэж буй энэ үед халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг уриаллаа. 

Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 16.6 бүртгэгдэж, 16 хүртэлх насны 1,255 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 26.2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба улирлын болон томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр идэвхжлийн түвшинд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
633696
1 эможи

keyboard_arrow_up