УГТЭ ЗӨВЛӨЕ : Сэтгэл гутралын талаар ТА юу мэдэх хэрэгтэй вэ?
Сэтгэл гутрал гэж юу вэ?
/Сэтгэл гутрал хэнд ч тохиолдож болох ба сул доройн шинж биш юм. Ердийн үед сэтгэл ханамж өгдөг байсан үйл явдлууд сонирхолгүй болох, байнгын гунигт байдалд байж, үүний улмаас өдөр тутмын үйл хэрэг хийхэд хүндрэл учруулдаг эмгэг ажээ. Сэтгэл гутралыг илтгэх түгээмэл шинжүүдэд эрч хүчгүй болох, хоолны дуршлын өөрчлөлт, хэт их унтах эсвэл нойргүйдэх, анхаарал төвлөрөл буурах, шийдвэр гаргах чадваргүй болох, тайван бус болох, хэнд ч хэрэггүй мэт санагдах, өөрийгөө буруутай мэт санах, тусламж авах боломжгүй болсон мэт санагдах, амиа егүүтгэх эсвэл өөрийгөө гэмтээх бодол тээх зэрэг багтана.
Гэхдээ санаа бүү зов! Сэтгэл гутралыг бусадтай ярилцах, эмийн эмчилгээ эсвэл хоёуланг нь хавсран хэрэглэх замаар эмчилж болно.
Та юу хийж чадах вэ?
Та итгэж найддаг хэн нэгэндээ өөрийн сэтгэлээ уудлах хэрэгтэй. Ихэнх хүмүүс өөрсдөд нь анхаарал халамж тавьдаг нэгэнтэйгээ ярилцахад тусалдаг тухайгаа хэлдэг. Мэргэжлийн эмчийн тусламж аваарай. Харьяаллын эрүүл мэндийн ажилтан эсвэл эмч таньд хамгийн түрүүнд туслах болно. Сэтгэл ханамж өгдөг, таалагддаг зүйлсээ үргэлжлүүлэн хийхийг хичээгээрэй. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байж, дасгал хөдөлгөөн тогтмол хийгээрэй. Бага ч гэсэн алхахыг
Хичээгээрэй. Тогтмол хооллож, тогтмол унтаж хэвшээрэй. Архи согтууруулах ундаанаас татгалзан, багасган, мансууруулах бодис хэрэглэхгүй байснаар сэтгэл гутралыг хүндрүүлэхээс сэргийлэх боломжтой аж. Амиа хорлох сэдэл төрж байвал өөрийн итгэж найддаг хэн нэгэндээ хандаарай эсвэл түргэн тусламж дуудаарай.