ХӨСҮТ үүсэж хөгжсөний түүхт 97 жилийн ойн ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ боллоо

2022 оны 1 сарын 03

Arslan.mn

Монгол Улс  халдварт өвчинтэй тэмцэж эхэлсний 97 жил, ХӨСҮТ байгуулагдсаны 20 жилийн ойн хүндэтгэлийн хурлыг 2021 оны 12-р сарын 30-ний өдөр зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Тус төв нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр тушаалаар  Халдварын клиникийн эмнэлэг, Халдварт өвчин судлалын төв, Сүрьеэгийн үндэсний  төв, Сүрьеэгийн клиникийн эмнэлгийг тус тус татан буулгаж Халдварт өвчин судлалын үндэсний төв байгуулагдсан түүхтэй.

Arslan.mn

Хурлыг нээж ХӨСҮТ Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Бид 1924 оноос хойш өргөжин тэлсээр 20 алба, 40 тасаг, нэгж,  800 гаруй ажиллагсадтай өнөр хамт олныг бүтээжээ. 2021 оны хувьд удирдлагын баг гадаад, дотоод хамтын ажиллагааг ахисан түвшинд гаргах, хүний нөөцийн бодлогыг төгөлдөржүүлэх, инноваци шинэ технологийг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчид болон ажилчдад ээлтэй орчин бүрдүүлэх, эрдэм шинжилгээ хийх орчин бүрдүүлэх, Эрх зүйн бичиг баримтын шинэчлэлүүд хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр зорьж ажиллалаа. Бид зорилго зорилтондоо хүрсэн олон ажлыг хийсэн бөгөөд дэмжиж ажилласан хамт олондоо талархал илэрхийлье. Энэ жил ХӨСҮТ-ийн хувьд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил байлаа. Бид олон эх үүсвэрээс эмнэлэгтээ хөрөнгө оруулалт татсаны үр дүнд төв байгуулагдсан цагаас хойш анх удаа 6.1 тэрбум төгрөгөөр барилга байгууламж, дэд бүтцийн засварын ажлыг хийснээс гадна өөрийн хөрөнгө оруулалт 1.7 тэрбум төгрөгөөр 10 гаран төрлийн ажлыг хийсэн.

Дэлхий даяар тархсан аюулт цар тахлын үед Монголын ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, итгэл найдвар ар тал болж хамтдаа бид гурван давлагааг даван тууллаа. Та бүхний маань мэргэжлийн ур чадвар, хичээл чармайлт,  цуцашгүй хүч хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр  баярын хурлаа хийж байна” гэж онцлов.

Үргэлжлүүлэн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа, Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр, Стратеги төлөвлөлт гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Баярсайхан нар  2021 оны тайлангаа хамт олондоо танилцуулав.

Arslan.mn

Мөн  2021 оны шилдгүүдээ шалгарууллаа.

  • Оны шилдэг албаар Дархлаажуулалтын алба
  • Оны шилдэг тасгаар Халдвартын клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний оны шилдэг мэргэжилтэн Ч.Түвшинтөр
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний салбарын оны шилдэг их эмчээр Мэс заслын тасгийн их эмч Г.Ууганбаяр
  • Оны шилдэг удирдах ажилтнаар Гэдэсний халдварын тасгийн эрхлэгч Д.Чимэдноров
  • Оны шилдэг сувилагч- сүрьеэгийн клиникийн сэхээн Амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн  сувилагчаар Б.Одмаа
  • Оны шилдэг судлаачаар вирусогийн тасгийн судлаач Г.Цогзолмаа
  • Оны шилдэг эмнэлгийн тусгай мэргэжилтнээр Нян судлалын лаборант Н.Оюун-эрдэнэ
  • Оны шилдэг мэргэжилтнээр Сувилахуйн албаны арга зүйч Б.Энхбаяр
  • Оны шилдэг үйлчилгээний ажилтнаар шинэ болон дахин сэргэж буй тасгийн асрагч У.Насан-Өлзий нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар вируслоги, халдвар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, доктор, профессор, вируслогч П.Нямдаваа мэс заслын бус чиглэлээр анх удаагаа Хөдөлмөрийн баатар цол авсан бөгөөд энэхүү хүндтэй шагналын үргэлжлэл болж ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР Дархлаажуулалтын албаны их эмч М.Оюун төрдөө үнэлүүлж шагнуулж,  ХӨСҮТ-ийн Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр дөрвөн эмч клиникийн профессор цол хүртлээ.

Arslan.mn

Үүнээс гадна Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичиг, Тэргүүний залуу цол тэмдгээр есөн эмч, ажилчид шагнагдлаа.

Ерөнхий захирал Ц.Билэгтсайханы нэрэмжит “Эрдэм шинжилгээний өгүүлэл” уралдаанд

  • Шилдэг эрдэм шинжилгээний өгүүллээр Микобактерийн лавлах лабораторийн тасгийн эрхлэгч АУ-ны магистр Түмэнбаяр овогтой Оюунтуяа нарын бүтээл
  • Шилдэг эрдэм шинжилгээний тойм өгүүлэл- Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга АУ-ны доктор Э.Оюунчимэг нарын хамтын бүтээл
  • Эмнэл зүйн ховор тохиолдол Олон эмэнд дасалтай сүрьеэгийн 1-р тасгийн эрхлэгч АУ-ны магистр А.Оюунчимэг
  • Шилдэг судлаач алба Ж.Даваалхам даргатай ДОХ,Бэлгийн замаар дамжих халдвартын тандалт судалгааны алба тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633639
1 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up