ГССҮТ : Хамт олноо манлайлсан эмч, сувилагч, мэргэжилтэн, тасгуудаа ТОДРУУЛЛАА

2021 оны 12 сарын 27

Манай улсад гэмтэл, согог судлалын чиглэлээр төвлөрсөн тусламж, үйлчилгээ үзүүлдэг лавлагаа шатлалын ганц төв болох Гэмтэл, Согог, Судлалын Үндэсний төв нь өнөөдөр буюу 12 дугаар сарын 27-ны өдөр ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлсан шилдэг, эмч, эмнэлгийн ажилчин, сувилагч, тасаг, алба, тусгай мэргэжлийн шилдэгүүдээ тодрууллаа. 

Arslan.mn

Тухайлбал, Гар Сарвуу Нөхөн Сэргээх Бичил Мэс Заслын Тасгийн ахлах зэргийн эмч Б.МӨНХБАТ шинэ инноваци нэвтрүүлж, хамгийн олон мэс засал хийснээрээ, Гавал Тархины Гэмтлийн Тасгийн ахлах зэргийн эмч А.ЧИНЦЭЦЭГ алсын дуудлагад, хамгийн олон удаа томилогдон ажилласанаараа, Насан Хүрэгсдийн Гэмтэл Согогийн Тасгийн ахлах зэргийн эмч Р.БАЯРСАЙХАН өвчний түүх бичилтийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэснээрээ ШИЛДЭГ ЭМЧЭЭР ТОДРЧЭЭ. 

Хүүхдийн Гэмтэл Согогийн Тасгийн тэргүүлэх зэргийн сувилагч Д.ОДСҮРЭН шилдэг сувилагчаар тодорсон бол Түлэнхий Нөхөн Сэргээх Мэс Заслын Тасаг /ортой/, Амбулаторийн тасаг /оргүй/ тус тус шилдэг тусламж, үйлчилгээ үзүүлсэн тасгаар шалгарчээ. 

Arslan.mn

Түүнчлэн ГССҮТ-ийн Ерөнхий захирлын нэрэмжит шагналаар Хавсарсан Гэмтлийн Тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч П.БАЯРСАЙХАН, Сэргээн Засах Эмчилгээний Тасгийн тэргүүлэх зэргийн сувилагч Г.САЙНЖАРГАЛ зэрэг хэд хэдэн эмч, эмнэлгийн ажилчдыг шагнажээ. 

Салбартаа өөрийн гэсэн ур чадвараараа үнэлэгдэн, байгууллага хамт олноо манлайлан ажилласан нийт эмч, эмнэлгийн ажилчиддаа ажлын амжилт хүсье! 

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633542
1 эможи

keyboard_arrow_up