ХӨСҮТ: Улирлын томуугийн эдийн засгийн дарамтыг тооцоолох судалгаанд оролцох тандалтын нэгжүүдийн эмч мэргэжилтэн нарт хийх сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2021 оны 12 сарын 25

Arslan.mn

Өнөөдөр буюу Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 12-р сарын 25-ны өдөр ХӨСҮТ-ын Томуугийн нэгжээс Улирлын томуугийн эдийн засгийн дарамтыг тооцоолох судалгаанд оролцох тандалтын нэгжүүдийн эмч мэргэжилтэн нарт хийх сургалтыг амжилттай зохион байгууллаа. 
Тус сургалтанд ХӨСҮТ-ын Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Тандалт, сэргийлэлт хариуцсан дэд захирал Ж.Байгалмаа, Томуугийн үндэсний төвийн дарга А.Бурмаа болон есөн аймаг, долоон дүүргийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвөөс гурав, гурван эмч мэргэжилтнүүд болох 40 гаруй мэргэжилтнүүд оролцож байна. 

Arslan.mn
Энэ үеэр ХӨСҮТ-ын Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Томуугийн үндэсний төв, Вируслогийн харуулдан тандалтын тогтолцооны салбараас ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ авч бидний баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал боллоо. 2021 онд гурван төрлийн эх үүсвэрээс 366,000 тун вакциныг хүн амд хийсэн бөгөөд 66,000 тун вакциныг АНУ-ын ӨХСТ, Даян дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хандивласан бол Монгол улсын 300,000 тун вакциныг Монгол улсын засгийн газраас худалдан авсан. ХӨСҮТ нь улс орны хэмжээний ТТӨ-ний өвчлөл, эндэгдэл, үүсгэгчийн тархалтын тандалтыг аймаг, хотын эрүүл мэндийн газрууд, Улаанбаатар хот, нэгдсэн эмнэлэг өрхийн эмнэлгүүдийг түшиглэсэн харуулдан тандалтын 190 гаруй нэгжийг түшиглэн явуулдаг” гэж онцлов. 
Сургалтаар Монгол улс дах КОВИД-19 нөхцөл байдал, шинэ мутацийн талаарх мэдээлэл, гадаадаас ирж байгаа иргэдийн тандалт, анхаарах асуудал, Томуугийн тандалтын тогтолцоо АНУ ӨХСТ, Даян дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтын ажиллагаа, өмнө хийсэн судалгааны талаарх танилцуулга, 2021/22 оны томуугийн улиралд хийх судалгааны цаашид анхаарах асуудал, Судалгааны хуудсыг танилцуулан хэрхэн бөглөх талаар ерөнхий танилцуулга, БЗД, Ховд аймаг, СХДНЭ-т өмнөх судалгаанд тулгамдаж байсан асуудал сэдвүүдээр зохион байгуулагдлаа. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633499
0 эможи

keyboard_arrow_up