СҮҮЛИЙН ХОНОГТ: Зөөвөрлөгдсөн 7, дотоодын халдварын 241 тохиолдол батлагдаж, нэг иргэн энджээ
2021 оны 12 сарын 25
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 248 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 389,499 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын долоо нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 241 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварын задалж танилцуулбал,
- 167 нь Улаанбаатар хотод,
- 74 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,981 хүн эндээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
633488
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс