ХӨСҮТ-ийн хамт олон шинэ Хөдөлмөрийн баатар П.Нямдавааг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар вируслоги, халдвар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, доктор, профессор, вируслогч П.Нямдаваад өнөөдөр Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ.
Тэгвэл өнөөдөр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ХӨСҮТ-ын Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж. Байгалмаа, Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц. Чинбаяр болон бусад хамт олон шинэхэн Хөдөлмөрийн баатар П.Нямдавааг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Хөдөлмөрийн баатар П.Нямдаваа " Сургуулиа төгснөөс хойш 50 дахь жилдээ эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Хөдөлмөрийн баатар гэсэн цол агуу том гэж бодож байна. Өмнө нь эрүүл мэндийн салбараас мэс заслын эмч нараас хөдөлмөрийн баатар гарч байжээ. Харин миний хувьд мэс заслын бус чиглэлээр анх удаагаа Хөдөлмөрийн баатар цол авч байна. Та бүхэндээ маш их талархаж байгаагаа илэрхийлье." гэв.