Академич П.Нямдаваа болон Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч А.Нотад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2021 оны 12 сарын 24

Arslan.mn

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд цол, одон медалийг өнөөдөр гардууллаа.

Төрд хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн эрхмүүдээс онцолбол,

  • Вируслоги, халдвар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, профессор П.Нямдаваад, 
  • Мэдрэлийн мэс заслын салбарт шинжлэх ухаан, сургалт, эмнэлэг үйлчилгээний нэгдлийг ханган ажиллаж, уураг тархины судасны эмгэгийн онош, мэс засал эмчилгээг онолын хувьд баталгаажуулж, практикт бүрэн нэвтрүүлэн үр дүнг нь дэлхийн түвшинд хүргэсэн ардын эмч А.Нотад Хөдөлмөрийн баатар цол хүртээв. 

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
633476
11 эможи

keyboard_arrow_up