ЭМЯ: Шинээр 184 тохиолдол батлагдаж, нэг иргэн энджээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 191 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 389,063 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын долоо нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 184 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварын задалж танилцуулбал,
- 97 нь Улаанбаатар хотод,
- 87 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,978 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,076 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,919 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-758
- Хүндэвтэр-1,017
- Хүнд-267
- Маш хүнд-34 хүн байна.