“Иргэд сайн дураараа Ковид19-ийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хамрагдаж болно“
Коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунг хийлгэж болох эсэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд мэдээлэл өгчээ. Тэрээр "Европын Холбооны Улс болон АНУ-д зорчих иргэд өөрсдийн дөрөв дэх тунд хамрагдаж болно. Тухайлбал, Спутник V вакцины хоёр тун хийлгэсэн хүн дахин Pfizer вакцины хоёр тунг хийлгэж байж олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Иргэд сайн дураараа Ковид19-ийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хамрагдах боломжтой. Монгол Улс 4-5 төрлийн вакцин иргэддээ хийсэн. Гадаадаас ирээд гэрийн ажиглалтад буй иргэд дөрөв хоногийн хугацаанд аль болох гадуур явахгүй байх хэрэгтэй" гэлээ.
Энэ сарын 25-наас эхлэн гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр гарсан юм.