ЭМЯ: Зөөвөрлөгдсөн 6 тохиолдол илэрч, нийт 335 халдвар батлагдлаа

2021 оны 12 сарын 15

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 335 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан нэг хүн нас барсан байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 191
  • Орон нутагт - 138
  • Зөөвөрлөгдсөн - 6

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2792, гэрийн хяналтанд 4673 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 547 нь хүүхэд, 127 нь жирэмсэн эх байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 289 хүний бие хүнд, 52 хүний бие нэн хүнд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633353
0 эможи

keyboard_arrow_up