ЭМЯ: Сүүлийн хоногт халдварын 191 тохиолдол бүртгэгдлээ
2021 оны 12 сарын 14
Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 191 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 121 нь Улаанбаатар хотод, 68 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн 2 тохиолдол байна.
Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1965 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2925 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5122 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн- 1079
- Хүндэвтэр- 1508
- Хүнд- 287
- Маш хүнд 51 хүн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
633340
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс