​“Эрүүл мэндийн технологи 2021“-ын үеэр ХӨСҮТ-өөс шинэ технологи танилцуулж, иргэдэд түргэвчилсэн шинжилгээ хийж байна

2021 оны 12 сарын 11

Arslan.mn
Монгол Улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойг тохиолдуулан “Эрүүл мэндийн технологи-2021” үзэсгэлэнг ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо, “Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг”, “Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн холбоо”, АШУҮИС болон “Мишээл экспо” ХХК -тай хамтран 2021 оны 12 дугаар сарын 10-12 -ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уг үзэсгэлэнд эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалт, онцлох технологийн шийдлийг танилцуулсан бөгөөд ХӨСҮТ-өөс шинэ технологи танилцуулж дархлаажуулалт болон түргэвчилсэн шинжилгээ үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад 2015 онд найман тэрбум төгрөг зарцуулж байсан бол өдгөө 41.2 тэрбум төгрөгийг төсөвлөж, судалгаа нотолгоонд суурилсан тоног төхөөрөмжөөр хангах ажлыг эрчимжүүлж байна. Энэхүү үзэсгэлэнд ирснээр эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны технологи, арга аргачлал, гаднын болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой” гэв.

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Үзэсгэлэнгээр ХӨСҮТ-өөс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээг хийж иргэдэд үйлчилж байна. Мөн дархлаа сэргээх нэмэлт тунгийн шинэ цэг байгуулан ажиллаж байна. Мөн манай төвийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үзлэг хийж, Ковид-19 цар тахлын үед нэвтрүүлсэн шинэ технологиуд болох “NGS” буюу вирусний бүрэн генийн дарааллыг тогтоох төхөөрөмж, эмчилгээ болон эрчим эмчилгээний технологиудыг mанилцуулж байна." гэв.

Arslan.mn

ХӨСҮТ-ийн ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн судлаач, АУ-ы доктор Ц.Наранзул “Эрүүл мэндийн технологи-2021” үзэсгэлэнд ХӨСҮТ-ийн Нэгдсэн Лабораторийн албаны дэвшилтэт техник, технологиудыг танилцуулж байна. Шинэ вирусийн хуулбар илрүүлэх  NGS төхөөрөмжийн давуу тал нь  коронавирусийн бүрэн дарааллыг 30000bp хэмжээтэй 40-50 сорьцын бүрэн генийн дарааллыг тогтоох хүчин чадалтай юм. Тухайлбал, богино хугацаанд олон тооны сорьцыг гаргаж ирэх боломжтой болж байна. Австралийн Засгийн газар болон, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ХӨСҮТ-т NGS төхөөрөмж болон холбогдох урвалч бодисыг хүлээн авч, нутагшуулах бэлтгэл, судалгааны ажлуудыг хийж байна ." гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633306
0 эможи

Zochin
2021-12-12 13:00
HUSUT iinhen gej hooson ner tur huutsuldsun mungund shunasan almasnuud baina aa.
ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up