СУДАЛГАА: Вакцины нэмэлт тунд хамрагдсан хүн “омикрон“ халдвар авах магадлал бага гэжээ

2021 оны 12 сарын 09

Arslan.mn

Урьдчилсан лабораторийн судалгаагаар Pfizer-BioNTech COVID-19 вакцины гурван тун нь "омикрон" хувилбарыг саармагжуулдаг бол хоёр тун нь хамаагүй бага үр дүнтэй болохыг харуулж байна гэж Pfizer лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Тус компанийн эрдэмтэд нэг сарын өмнө бүүстэр тунд хамрагдсан хүмүүсийн цусыг хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүсийн цустай харьцуулсан байна. Судалгаанаас үзэхэд Омикроны эсрэг гурав дахь тунгийн дархлаажуулалтад хамрагдсан иргэд 25 дахин ихээр хамгаалагдахаар байна. Иймээс иргэд та бүхэн гурав дахь тунгийн вакциндаа идэвхитэй хамрагдаарай.

Өнөөдөр Улаанбаатар хотод 172 суурин, 17 явуулын, 13 түр цэгт 204 багийн 914 эмч, ажилтан ажиллаж, 9000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг, их, дээд сургуулиудад 17 явуулын баг ажиллаж байна. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
a

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633279
0 эможи

keyboard_arrow_up