ЭМЯ: Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан шүдний тасгийг нээлээ

2021 оны 12 сарын 05

Arslan.mn

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн сэргээн засах төв эмнэлгийн "Тайван инээмсэглэл" шүдний тасгийг Баасан гарагт нээлээ.

Тусгай хэрэгцээт иргэдийн дунд нэн тулгамдсан асуудал бол амны хөндийн эрүүл мэнд гэдгийг энэ төвийн эмч нар хэлж байв. Энгийн иргэнд 1.6-аас 2 цоорхой шүд байдаг бол тусгай хэрэгцээт иргэнд 7.6 цоорхой шүд байна гэсэн судалгаа байдаг гэнэ. Мөн хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байгааг хэлж байв. Тийм учраас тусгай хэрэгцээт иргэдэд зориулж Монголд анх удаа шүдний кабинет ийнхүү байгуулагдаж байгаа юм.
 
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Өнөөдөр Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр сэргээн засах төвд иж бүрэн тоноглогдсон шүдний кабинет нээлтээ хийж байна. Энэхүү кабинет нээлтээ хийснээр тусгай хэрэгцээт иргэдийн амны хөндийн өвчлөлийг эмчлэх боломж нээгдэж байна. Ялангуяа мэргэжлийн байгууллагынхаа дэргэд эмчлэх боломжтой кабинет нээгдэж байгаад Эрүүл мэндийн сайдын хувьд баяртай байна. Цаашид ХНХЯ-тай хамтраад тусгай хэрэгцээт иргэдийн эрүүл мэндийн асуудал болон журам стандартад томоохон бодлогын ажлууд хийнэ" хэмээн хэллээ.

Шүдний кабинетын шаардлагатай тоног төхөөрөмжийг ЭМЯ, ХНХЯ-наас хандивласан юм. Тус шүдний кабинет нь нийт зургаан сарын хугацаанд засвар үйлчилгээ хийгдэж өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна хэмээн Сэргээн засах төвийн ерөнхий эмч Б.Өнөрбилэг хэлэв. Тус төв нь өдөрт 20-24 хүнийг эмчлэх бүрэн чадалтай иж бүрэн ариутгал, үзлэг, яаралтай тусламж, рентген гэсэн бүтэцтэй 2 кабинеттай. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон тус эмнэлгийн удирдлага хамт олон оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
633152
2 эможи

Өлзийцэцэг
2021-12-08 09:09
Маших баяралал байн
Zochin
2021-12-05 19:24
Haana bdag ym boloo
Уянга
2021-12-05 16:13
Хаана ямар эмнэлэгт гэдэг мэдээллээ оруулаад өгвөл сайн байна. Зүгээр нэг тайлан биш хүнд хэртэгцээтэй мэдээлэлээ оруулаарай.
keyboard_arrow_up