УГТЭ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “эрүүл мэндийг дэмжих“ үйл ажиллагааг зохион байгууллаа
Улсын гуравдугаар эмнэлгийн санаачлагаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн Засах Үндэсний Төвөөр үйлчлүүлэгч хүүхдүүд, тэдний асран хамгаалагч, эцэг эхчүүдэд зориулж эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг 2019 оноос хойш 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй янз бүрийн нөхцөл байдалд байгаа хүүхдүүдийн хэрэгцээг ойлгох, эрхийг нь хүндлэх, дэмжлэг үзүүлэх, мэдлэг чадварыг гэр бүлд нь олгоход байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Энэ жилийн үйл ажиллагаагаар хүүхэд, асран хамгаалагч нарт “Амны хөндийн өвчлөлийн урьдчилан сэргийлэлт,” талаар сургалт хийж, эмч багш нарт “Ковид ба шим тэжээл” хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах сахар, давсны хэмжээг харьцуулсан тайлбарт танилцуулгыг хүүхдийн хоол тэжээлтэй холбогдолтой чөлөөт ярилцлага зохион байгууллаа. Мөн халдвар хамгаалал, хүнсний аюулгүй байдлыг хангасан, нэг удаагийн савлагаатай хүүхдийн хоолны амталгаа зохион байгуулав.
ДЭМБ-аас гаргасан асуумжаар цусны даралт ихсэлтийн эрсдэл, мөн ясны сийрэгжилтийг тодорхойлж, эрсдэлт бүлгийн хүмүүст эмч мэргэжилтний зөвлөгөө өгч, 5 төрлийн гарын авлага материаллыг бэлтгэн сурталчиллаа.
Үйл ажиллагаанд 150 гаруй хүүхэд, багш ажилчид, асран хамгаалагчид хамрагдлаа.