Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хурал үргэлжилж байна
Хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж салбарын хууль, эрх зүйн орчин сайжирснаар даатгуулагч-иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх, салбарын хүний нөөц чадавхжих зэрэг олон эерэг үр дүнгүүд гарахыг зөвлөлийн гишүүд энэ үеэр онцолсон юм.
“Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт Даргын зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөгөөг тусган хуулийн төслийн саналыг эцэслэн боловсруулж Эрүүл мэндийн яаманд хүргүүлэхийг үүрэг болголоо.