Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ эмчийн амбулаторийн үзлэгийн КАБИНЕТТЭЙ боллоо
2021 оны 11 сарын 24
Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь Монгол улсын хэмжээнд Зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэгч эмнэлэг юм.
2021 оны 11-р сараас эхлэн тус эмнэлэг ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ эмчийн амбулаторын үзлэгийн кабинеттэй болж бяцхан үйлчлүүлэгчиддээ үйлчилгээ үзүүлж эхэллээ.
УГТЭ-ийн Хүүхдийн зүрхний үзлэг, зүрх, судасны мэс заслын баг нь
- 50 гаруй жилийн туршлагатай
- Багын гишүүд олон улсад энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
- Монголдоо хамгийн бага сартай хүүхдүүдэд мэс засал хийх чадамжтай
- Хавсарсан хүнд төрөлхийн гажигийг эмчлэгч
- Мэс заслын дараах мэргэшсэн эрчимт эмчилгээний хамт олноос бүрддэг
УГТЭ-ийн Хүүхдийн зүрх, судасны мэс заслын баг нь жилд 200 гаруй мэс заслыг хийж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632956
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс