ЭМДЕГ: 500 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ШУУРХАЙ шийдвэрлэн ажиллаа

2021 оны 11 сарын 23

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хэрэглэгчтэй харилцах төв нь даатгуулагч-иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөөг утсаар болон биечлэн өгч аливаа асуудлыг газар дээр нь асуудлыг шуурхай шийдвэрлэн ажилладаг.

Өнөөдрийн хувьд Хэрэглэгчтэй харилцах төвийн 5 оператор нэгэн зэрэг дуудлага хүлээн авч байгаа бөгөөд 18 цагийн байдлаар 1800-1363 дугаарт 528 дуудлага ирж, 71 иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Зарим тохиолдолд даатгуулагчийн мэдээлэл цахим системд дутуу бүртгэгдсэн байх тохиолдол байдаг бөгөөд энэ тохиолдолд даатгуулагч та өөрийн холбогдох бичиг баримтын зургийг бүтнээр тод, гаргацтай авч ЭМДЕГ-ын фэйсбүүк чатаар илгээх боломжтой. Ингэснээр бид таны мэдээллийг шуурхай засварлан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэх юм.

Хэрвээ даатгуулагч та шугам чөлөөгүй үед лавлах утсанд холбогдсон үед Call canter цахим системд бүртгэгдэн манай операторууд таньруу эргэн холбогдож хэрэгтэй мэдээллийг тань өгч ажиллаж байна. Бидний ажлыг ойлгож, хүлээцтэй хандаж байгаа даатгуулагч танд баярлалаа.

 Та ажлын өдрүүдэд 08:30 цагаас 17:30 минутын хооронд ЭМД-ын 1800-1363 утсанд энгийн тарифын холбогдон өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ шуурхай аваарай.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632924
1 эможи

keyboard_arrow_up