ЭМЯ: Сүүлийн хоногт халдварын 525 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн энджээ

2021 оны 11 сарын 23

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 525 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 341 нь Улаанбаатар хотод, 184 нь орон нутагт батлагдсан байна. 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1885 хүн эндээд байна. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8127 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 15100 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн- 3099
  • Хүндэвтэр- 3859
  • Хүнд- 980
  • Маш хүнд 189 хүн байна.

Сүүлийн хоногт халдварын 525 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн энджээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632913
0 эможи

keyboard_arrow_up