ХӨСҮТ: Галт тэргэнд вакцинжуулалтын цэг байгуулж иргэдийг дархлаажуулж эхэллээ
Манай улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын нэмэлт тунгийн дархлаажуулалт 30 орчимд хувьд хүрээд байна. Вакцины III тунгийн хамрагдалтыг эрчимжүүлэх зорилгоор ХӨСҮТ, УБТЗ-ын Төв эмнэлэг хамтарч дархлаажуулалтын хөдөлгөөнт цэгийг байгуулж, Замын-үүд Сайншанд чиглэлийн дагуу төмөр замын өртөөний ажилчид болон өртөөний дагуу амьдардаг оршин суугчдыг дархлаажуулахаар 10 хоногийн хугацаатай галт тэрэг аялж байна.
Дархлаа сэргээх нэмэлт тунгаар 18-аас дээш насны иргэдийг Пфайзер-БиоНТЕх үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм/ВВIВP үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэн дархлаажуулна.
Дархлаажуулалтын багт ХӨСҮТ-ын Сайн дурын дархлаажуулалтын кабинетын их эмч В.Янжиндолгор эмч мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна. Мөн дархлаажуулалтын багт ажиллах эмч, сувилагч нарт мэдлэг сэргээх давтан сургалтыг хийсэн байна.









