С.ЭНХБОЛД : Хөшөөнд зарцуулах мөнгийг эрүүл мэндийн салбарынханд өгчих

2021 оны 11 сарын 22

Arslan.mn

Богд Зонхов бурханы хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих болсон талаар олон нийт шүүмжилж буй. Тэгвэл энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Аялал жуучлалд тодорхой бүтээн байгуулалтууд эдийн засгийн хувьд нөлөөлдөг л байх. Гэвч аливаа зүйлд үнэ цэнийн чухал гэдгээс гадна цаг хугацааны мөчлөг чухал. Яг өнөөдрийн байдлаар бид энэ мөнгийг хөшөөнд бус, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтануудын маань илүү ажилласан цагийн төлбөр, хуулийн дагуу олгогдох ёстой тэтгэмжинд зарцуулья.

Тэгж гэмээнэ өдөр шөнөгүй ажиллаж байгаа манай салбарыхан хэсэгхэн хугацаанд ч гэсэн маргааш төлөх зээлийн төлбөр, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр гээд ар гэрийн олон санхүүгийн асуудалд дэмжлэг болж чадна шүү дээ. Зарцуулья гэвэл үүнээс гадна засвараа хүлээж буй ХӨСҮТ-өөс авахуулаад олон эмнэлэг шил шилээ даран хүлээж л байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632875
8 эможи

батмөнх
2021-11-23 14:18
хэцүү амьдралтай эмзэг бүлгийнхнээ дэмжээд өгмөөр байна
Zochin
2021-11-22 22:38
Frants irgenees emnelgiinhee zasvart zoriulaarai gej ugsun 1 terbum 500 say tugrug Golomt banknaas ugsun 500 say tugrug zereg naad zahiin handiviin munguuguuru zasvaraa hiih buren bolomjtoi. Olon hunii ami hunuusun heregtee HUSUT iinhen hariutslagaa huleehgui yu. Haldvart uvchin gedgeet dalimduulj HUSUT iin hulgaich nar ulsiin hurunguur olon jil tansaglalaa. Odoo huuran mehlehee bolij uz.
Зочин
2021-11-22 17:35
Гүй энэ чинь ковидоор овоо л мөнгө ЭМЯ д очмоор юм . Яачихсан юм бэ.
Зочин
2021-11-22 11:18
Хүүхэд ахмадуудад хүртээвэл ямар вэ
Зочин
2021-11-22 11:18
Цалин тэтгэвэр нэмсэн нь дээр боловуу даа. Одоо юмны үнэ нэмэгдээд амьдрах хэцүү болж байна шүү
зурхайч
2021-11-22 10:57
Эд нар бас л хусдаг гарууд шүү дээ. Ямар хэцүү юм бээ. Хэнд өгье дөө
keyboard_arrow_up