Д.Баярболд: Иргэдийн хүсэлтээр вакцины дөрөв дэх тунг хийж байна

2021 оны 11 сарын 19

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газраас энэ оны есдүгээр сарын 13-наас эхлэн 18-аас дээш насныханд гурав дахь тунг Синафарм, Файзер вакцинаар хийхээр шийдвэрлэсэн. Харин дөрөв дэх тунгаар дархлаажуулах шийдвэр гараагүй ч иргэдийн хүсэлтээр вакцинд хамруулж байна.

Энэ талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Монгол Улсад дөрөв дэх тунгаар дархлаажуулах шийдвэр гаргаагүй. Гэсэн ч гадаад, улс оронд зорчиж байгаа иргэдээс маш их хүсэлт ирж байна. Тухайлбал АНУ-д зорчих иргэд заавал Файзер вакцины хоёр тун хийлгэсэн байх шаардлага тавьж байгаа. Иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан үзэж, вакцин хоорондын зайг ажиглаж байгаад дархлаа сэргээх дөрөв дэх тунг сайн дурын үндсэн дээр тодорхой хүмүүст хийж байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
632849
3 эможи

Зочин
2021-11-20 09:48
Уншаад юм ойлгодоггүй оркуудаа зөвхөн гадаад явах, ДЭМБ зөвшөөрсөн вакцинтай оруулна гэсэн орнууд руу явах иргэд хүсэлт гаргавал гэсэн бна. Чи тийшээ явж хэзээ ч чадахгүй учир 4 дэх тун хийлгэнэ үү бна уу хэээнд ч ямарч хамаагүй.
Зочин
2021-11-20 07:26
Чи өөрөө дарааа дараачийн тун хийлгээрэй хө
Зочин
2021-11-20 00:37
Одоо болиёо 4, 5,6,7,8,9,10,11,12 гээд явж өгөхнээ
keyboard_arrow_up