Глобаль сангийн дэмжлэгтэй төслөөс 86 сая ам.долларын санхүүжилтийг ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд зарцуулжээ

2021 оны 11 сарын 19

Arslan.mn

Глобаль Сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслүүдийн хэрэгжилтийг нэгдсэн бодлого, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий Үндэсний зохицуулах зөвлөлийн /ҮЗЗ/ шинэ гишүүдийг чадавхжуулах уулзалт, семинар энэ сарын 13, 14-ний өдөр болж өнгөрөв.

Тус уулзалтад ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Дэд захирал Д.Баярсайхан, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг, Санхүүгийн албаны дарга Б.Пагамдулам нар урилгаар оролцлоо.

Манай улс Глобаль сангийн дэмжлэгтэй төслүүдийг 2003 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийт 86 сая ам.долларын санхүүжилтийг ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хариу арга хэмжээ, хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор зарцуулжээ.

Тухайлбал, Сүрьеэгийн чиглэлээр 9 удаагийн нийт 56.6 сая ам долларын санхүүжилт бүхий хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж, үндэсний сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний чадавхыг бүрдүүлээд байна.

Зарим онцлох үр дүнгээс дурдвал:

  • Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 3000 орчим тохиолдлыг эмчилгээнд хамруулж, эмчилсэн.

Шууд хяналттай хяналттай богино хугацааны эмчилгээг эрүүл мэндийн байгууллагын бүх шатанд нэвтрүүлж, эмчилгээний амжилт 85 хувиас дээш үзүүлэлттэй байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд түрхцийн шинжилгээнээс молекул биологийн Genexpert-ийн шинжилгээ рүү шилжиж, 2 цагийн дотор сүрьеэгийн микобактери болон эмэнд тэсвэржилтийг нэг дор оношлох боломж бүрдсэн. Одоогийн байдлаар уг шинжилгээг улсын хэмжээнд 41 лабораторид хийж байна.

Глобаль сангийн дэмжлэгтэйгээр “Эмэнд тэсвэржилтийн үндэсний судалгаа”, “Хүн амын дундах сүрьеэгийн талаарх мэдлэг, хандлага, дадлын судалгаа” гэх мэт үндэсний хэмжээний томоохон судалгаа, шинжилгээний ажил хийсэн нь сүрьеэгийн тусламж үйлчилгээний алсын харааг тогтооход ихээхэн түлхэц болсон юм.

Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү уулзалтын хүрээнд Глобаль сангийн тус төслийн үр дүнгүүд төдийгүй хөтөлбөрийн модулиудыг танилцуулахын зэрэгцээ салбар хүлээн авагч байгууллагуудын үйл ажиллагааны талаарх богино хэмжээний видео бичлэгүүдтэй танилцаж, ҮЗЗ-ийн гишүүдийн эрх, үүрэг, хэрхэн эргэх холбоотой ажиллах талаар хэлэлцүүлэг амжилттай өрнөлөө.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
632824
1 эможи

сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up