ЭМЯ: 753 тохиолдол шинээр батлагдаж, 11 хүн нас барлаа
2021 оны 11 сарын 16
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 753 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 519 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 234 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 11 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1826 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 4292
-Хүндэвтэр 4160
-Хүнд 1130
-Нэн хүнд 213 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 21532 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 9795 иргэн байна. Үүний 409 нь жирэмсэн, 1491 хүүхэд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632715
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс