УГТЭ: Уушги судлалын эмч,мэргэжилтнүүд иргэдэд хатгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө
УГТЭ 2021 оны 11 дгэрээр сарын 12-ны өдөр “Уушгины хатгаа” өвчинтэй тэмцэх Дэлхийн өдрийг “Уушгины хатгаа өвчнийг зогсооцгооё, хүндрэлээс сэргийлье“ уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Уг өдрийн хүрээнд тус эмнэлгийн Уушги судлалын эмч эмнэлгийн мэргэжилтнүүд уушгины хатгаа өвчин болон томуу, томуу төст өвчний талаарх ойлголт, түүний тархалт, оношилгоо эмчилгээний дэлхий нийтийн чиг хандлага болон тулгамдаж буй асуудлыг тодорхойлон хэлэлцэж, хэвтэн эмчлүүлэгч, амбулаторийн үйлчлүүлэгчдэд хатгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, зөв дадал хэвшил төлөвшүүлэх зорилгоор хатгаа, томуу, томуу төст өвчин, томуугийн эсрэг вакцины талаар 400 ширхэг гарын авлага бэлтгэн мэдээлэл сурталчилгаа хийн, дархлаа дэмжих чацаргана, зөгийн балны хандаар үйлчиллээ.
Гуурсан хоолойн архаг үрэвсэл, багтраа өвчтэй зорилтот бүлгийн 3 үйлчлүүлэгчид бөглөршилтийн эслэг үйлчилгээтэй фостер 100/6 мкг тунтай 2 сарын хэрэглээ бүхий цацлага эмийг үнэлгүй өгч, резидент эмч нар поликлиникийн үйлчлүүлэгч нарт эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа.