Уушгины өвчлөлийн зардлын 70-100 хувийг ЭМДС хариуцаж байна
Өнөөдөр “Уушгины үрэвсэлтэй тэмцэх өдөр" тохиож байна. Уушгины үрэвсэл буюу хатгалгаа дэлхий дахинд тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл, нас баралтын голлох шалтгааны нэг болдог. Манай улсын хувьд ч 1-4 насны хүүхдийн эндэгдлийн эхний байрыг хатгалгаа эзэлсээр байгаа.
Иймээс иргэдийн хүүхэд асран хамгаалах эерэг мэдлэг, дадлыг нэмэгдүүлэх, сөрөг зан үйл, хандлагыг аажмаар өөрчлөх, урьдчилан сэргийлэх боломжтой хүүхдийн эмгэг тухайлбал уушгины хатгалгаа, суулгалт, осол гэмтэл, нярайн эмгэгээс шалтгаалсан өвчлөл эндэгдлийг бууруулахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор эл өдрийг “Уушгины үрэвсэлтэй тэмцэх өдөр" болгон зарласан түүхтэй.
Эрүүл мэндийн даатгалын сангаас уушгины өвчлөлийн тусламж, үйлчилгээний зардлын 70-100 хувийг хариуцаж даатгуулагч-иргэдийн эрүүл мэнд, амь насыг санхүүгийн эрсдэлгүйгээр хамгаалах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.