Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байсан сувилагчийн БИЕД ХАЛДСАН хэрэг гарчээ

2021 оны 11 сарын 10

Arslan.mn

Эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар үзүүлэхээр очсон үйлчлүүлэгчид эмнэлэгт шууд хэвтүүлсэнгүй гэх шалтгаанаар эмч, сувилагчийн биед халдаж эмнэлгийн эд хөрөнгийг эвдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, 10 сарын 08-ны өдөр тус тасагт үзүүлэхээр ирсэн үйлчлүүлэгч нь илгээх хуудасгүй байсан бөгөөд шаардлага тавьсан жижүүрийн сувилагчийн биед халдаж, цээжин тус газарт нь хүчтэй цохиж ёс зүйгүй үйлдэл гаргажээ. 

Бид энэ талаар .... эмнэлгийн албаны хүмүүсээс тодруулахад “Өнгөрсөн шөнө л гэхэд үйлчлүүлэгчийн ёс зүйгүй үйлдэл хоёр удаа гарлаа. Эмнэлгийн тусламж авахаар ирсэн үйлчлүүлэгчийн ар гэрийн хүн яаралтай эмнэлэгт хэвтүүлсэнгүй гэсэн үндэслэлээр ЯТТ тасгийн сувилагчийн  биед халдаж цээжинд нь хүчтэй цохисон байна. Энэ үйл явдлыг тухайн үед тус тасагт үйлчлүүлж байсан иргэд харж, шаардлага тавьснаар үйлдлийг таслан зогсоосон.

Мөн энэ үеэр өөр нэг согтуу ээж, хүүгийн хамт ирсэн бөгөөд ээжид нь үйлчилгээ үзүүлээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй, ажлын өдөр ажлын цагаар харьяа дүүргийнхээ амбулаторийн үзлэгт орохыг зөвлөхөд согтуу хүү нь уурлаж эмчид хүндрэл учруулж элдэв үгээр доромжилж, эмнэлгийн гадаах шилэн хаалгыг эвдэлсэн хэрэг гарсан. Тус иргэнийг харьяа дүүргийн цагдаад дуудлага өгч явуулсан.

Ер нь яаралтай түргэн тусламжийн тасаг нь  ЭМС-ын 2012 оны 375 тоот тушаалын дагуу яаралтай тусламжийн нэгжид ирсэн үйлчлүүлэгчийг эмч , сувилагч хүлээн авч , түүний биеийн байдал , амин үзүүлэлт , эмнэл зүйн шинж тэмдгийг үндэслэн эрэмбэлэн ангилдаг бөгөөд шаардлагатай өвчтөнүүдэд онош тодруулах үзлэг, шинжилгээг хийж эмчилгээг эхлүүлдэг. Эрэмбэлэн ангиллын доогуур зэрэг буюу гурав, дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөөд өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эмнэлэгтээ үзүүлэхийг зөвлөж  буцаадаг байгаа. Иргэд яаралтай түргэн тусламж дээр ирсэн л бол эмнэлэгт хэвтдэг гэсэн буруу ойлголтоо байдаг.” гэв.

Сүүлийн үед эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид маш их бухимдалтай ирэх болсон бөгөөд нийгмийн стресс уур бухимдлаа эмч, эмнэлгийн ажилчдад гаргадаг тохиолдол ихээр нэмэгдэж байгаа гэдгийг эмч нарын зүгээс хэлж байна.

Монгол улсын хэмжээнд яаралтай түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлэгчдийн 70 хувь нь шаардлагагүй тохиолдолд ирдэг гэсэн судалгаа бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
2
angry an post
5
632596
12 эможи

Мөнхцэцэг
2021-11-10 18:48
Архины асуудал маш хэцүү архтныдууплагаөлбөртэй
keyboard_arrow_up