ХӨСҮТ: Дархлаа сэргээх нэмэлт III тунг ХЭН, ХЭЗЭЭ хийлгэж болох вэ?

2021 оны 11 сарын 10

Arslan.mn

ХӨСҮТ-өөс иргэдээс ирж буй түгээмэл асуулт хариултыг хүргэж байна.

 Дархлаа сэргээх нэмэлт III тунг ХЭН, ХЭЗЭЭ хийлгэж болох вэ?

  • Вакцины хоёр дахь тунд хамрагдаад халдвар аваагүй иргэд 90 хоног буюу гурван сарын дараа хийлгэнэ.
  • Хоёр тун вакцин хийлгээд коронавирусийн халдвар авсан, өвдөөд эдгэрсэн 18-аас дээш насны иргэд 21 хоногийн дараа хийлгэнэ.

III тунгийн вакциныг хийлгээд илэрч болзошгүй хариу урвалууд бий юу?

  • Вакцин хийлгэсний дараа тодорхой хувьд нь хариу урвал илэрч болно. Хариу урвал нь 2-3 хоногт илрээд арилдаг. Вакцин хийлгэсний дараа халуурах, бие янгинаж өвдөх урвалууд илэрсэн тохиолдолд тухайн хүн өөртөө шинж тэмдгийн эмчилгээ хийж болно. Шинж тэмдэг нь өөрт зовуурьтай байгаа тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандан, эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй гэж зөвлөлөө.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632594
1 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up