УГТЭ: “Мэдрэлийн эмгэгийн дүрс оношилгоо” сургалт, семинарт нийслэл, орон нутгийн эмч нар цахимаар болон танхимаар оролцож байна
Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Дүрс оношилгооны лавлагаа төвөөс “Мэдрэлийн эмгэгийн дүрс оношилгоо” сэдэвт сургалтыг өнөөдөр /2021.11.05/ орон даяар танхим болон цахимаар зохион байгуулж байна.
Тус эрдэм шинжилгээний хуралд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгаас дүрс оношилгоо, мэдрэлийн эмгэг судлал, мэдрэлийн мэс заслын чиглэлийн нийт эмч нар хамрагдаж байгаа бөгөөд нийт 20 гаруй эмнэлзүйн лекц, илтгэл танилцуулагдах юм.
Энэ үеэр УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир "Өнөөдөр Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын эмч, Хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит Дүрс оношилгооны лавлагаа төвийн 11 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Тус өдөрт зориулсан нийт эмнэлгийн салбарын эмч, мэргэжилтнүүдэд мэдлэг боловсрол дээшлүүлэхэд маш чухал ач холбогдолтой өнөөдрийн хуралд оролцож байгаа доктор, профессор, ахмад багш нар болон эмч нарт талархаж байна.
УГТЭ Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2010 оноос хойш улсын хэмжээний Зүрх мэдрэлийн лавлагаа төвийн үүргээ гүйцэтгэж, эмнэлгийн, тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Үндэсний хэмжээний зүрх судасны мэдрэл төв, Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төв үйл ажиллагаагаа өргөжүүлэн Үндэсний хэмжээний эмч мэргэжилтнүүдийн сургалт, мэдлэг арга зүйн лавлагаа төв болон өргөжиж байна. Өнөөдрийн хурлаас маш олон залуу эмч нар дүрс оношилгооны болон мэдрэлийн мэс заслын чиглэлийн шинэлэг мэдээлэл олж авч, мэдлэг боловсролоо дээшлүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна." гэв.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарынхан ковид цар тахалтай тэмцсэн салбарын хэмжээний хуралд оролцох боломжгүй байсан. Харин өнөөдөр та бүгдийг нэг дор харж байгаадаа туйлын баяртай бана. Дэлхий даяар 11 сарын 08-ны өдрийг " Радиологийн олон улсын өдөр" гэж тэмдэглэдэг. Бүх эрдэм шинжилгээний хурал цацраг туяатай холбоотой ардилогийн чиглэлээр ажлуудаа энэ өдөр зохион байгуулдаг. Анх энэ төвийг нээсэн цагаас эхлээд тасралтгүй арга хэмжээгээ зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, 36 дах боть ном гарсан байна. Энэ бол уйгагүй их хөдөлмөр гэж харж байна." гэв.
УГТЭ-ийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн эрхлэгч н.Жаргалсайхан "Өнөөдөр манай Радиологийн мэргэжилтнүүдийн баярын өдөр. Одоогоос 126 жилийн өмнө буюу 1895 оны 11 сарын 08-ны өдөр Германы эрдэмтэн физикч Вильгельм Рентген гэж хүн рентген туяаг нээсэн өдөр. Энэ өдөртэй холбогдуулан эрдэмтэн, судлаач, эмч, мэргэжилтнүүдийн дунд сургалт, семинарыг зохион байгуулж байна. Энэ сургалтыг жил болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил “Мэдрэлийн эмгэгийн дүрс оношилгоо” гэсэн сэдвийн хүрээнд нийслэл, орон нутгийн эмч , мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг хийж байна. Коронавирус цар тахалтай холбоотой орон нутгаас ирж чадаагүй эмч, мэргэжилтнүүд цахимаар дамжуулалтаар шууд оролцож байгаар бас онцлогтой болж байна.